Акт
Тусгайлан томилогдсон ажлын хэсэг дүгнэлт шийдвэрээ акт хэлбэрээр үйлдэж гаргана. Акт нь барилга объектийн ашиглалтанд хүлээн авсан эд аж ахуйн тооллого явуулсан аваар ослын шалтгаан нөхцлийг тогтоосон, ажил хүлээлцсэн тухай гэх мэт олон төрөл байна.
Акт нь байгууллага түүнийг байгуулалтын нэгжийн нэр тэргүүн он сар өдөр дугаар бичвэрийн хэсэг гарын үсэг гэсэн бүрдлүүдтэй байна.
Актанд хэзээ ямар шийдвэрээр ямар бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдсан болон түүнд үүрэг зорилтын талаар дурьдана. Түүнчлэн комисоос явуулсан үзлэг шалгалт хэрэгжүүлсэн арга хэмжээ дүгнэлт шийдвэрийн талаар тодорхой тусгана. Зарим актыг байгууллагын удирдлага буюу холбогдох албан тушаалтан баталж тамга тэмдгээр баталгаажуулна. Энэ тохиолдолд батлав гэсэн бүрдийг эхний хуудасны баруун дээд хэсэгт байрлуулна. Хяналт шалгалтын акт зэрэг баримт бичгийг холбогдох хүмүүсийн төслөөр урдчилан танилцуулах бөгөөд хэрэв зөвшөөрч байгаа бол энэ тухай гарын үсэг зурж баталгаажуулна. Мөн актыг хичнээн хувь үйлдсэн аль газарт хөрвүүлсэн тухай заавал бичнэ. Комиссын дарга гишүүд гарын үсэг зурснаар акт нь албан ёсны хүчинтэй болно.
